Өнгөрсөн хоногт баруун, тоөв, говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-16.0 мм бороо, нойтон цас орлоо

2020 оны 09 дүгээр сарын 29-ний 08 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутаг, Увсын төв хэсэг, Ховдын зүүн хэсэг, Завхан, Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Хэнтийн баруун хэсгээр 0.0-16.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Баянхонгорын Шаргалжуутад 16.0 мм, Төв аймгийн Зуунмод, Баянхонгорын Баянговь, Шинэжист, Говь-Алтай Дэлгэрт 13.0-15.0 мм, Говь-Алтайн Алтай, Тайшир, Баянхонгорын Баянхонгор, Байдраг, Архангайн Өлзийт, Батцэнгэлд 10.0-12.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Температур их: Өчигдөр өдөр нутгийн зүүн хагаст 1-5 градусаар дулаарч бусад нутгаар 1-8 градусаар сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +2...+8 градус, Эхийн голын Баянбүрд орчим, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр  +14...+21, бусад нутгаар +8...+14 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө нутгийн баруун хагаст 1-10 градусаар сэрүүсэж, бусад нутгаар 1-11 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -5...-10 градус, Их Нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0....-5 градус, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Туул голын хөндийгөөр  +3..+8 градус, бусад нутгаар -2....+5 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар салхи секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур 32 м/с хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр бороо ороогүй, өнгөрсөн хоногт 2.0-5.0 мм бороо орсон. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Өчигдөр өдөр +14...+16 градус, өнгөрсөн шөнө  +2 градус хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/10/31

14 цаг

-1 30
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/10/31

0 32
O
CF
Үүлшинэ

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store